НИЙТЛЭЛҮҮД
“Мааний”-гаа төлөөд манин болдог эрчүүлд
2012 оны 5 сарын 14

Сая ээлжит цэрэг татлага бо­лоод өнгөрлөө. Халагдлаа, татагд­лаа гэсэн сураг залуучуудын ар гэр, найз нөхдийн хүрээнд ч чухал үйл явдал биш болчихож. Цэрэггүй Монгол нь нийгмийн амьдралд ихээ том мөрөн гол урсаж байгаад ширгэчихсэн мэт хоосон орон зай харагдана.

Дэлгэрэнгүй үзэх >
ХЭЛЭХ, БИЧИХ эрх чөлөөний эрэлд
2012 оны 5 сарын 7

Ардаа орос, хятад эзэнгүй, намгүй, олон нийтийн харьяа­лалгүй, том үйлдвэр аж ахуй, компанийн охин салбар нь биш, буух эзэн буцах хаяг бүхий, хариуцлагатай мөд та­тан буугдахааргүй, хувийн хэвшлийн мэдээллийн хэ­рэгслийг Монгол Улс, Монго­лын ард түмэн мөрөөдөж байна. Тэндээс л үнэн юм сонсогдоно.

Дэлгэрэнгүй үзэх >
Аймшигтай алхмыг яагаад аймшиггүйгээр хийдэг болчихов оо
2012 оны 4 сарын 30

Цэрэгт явсан хүү хажуудахаа ноцтой гэх онцын шалтгаангүйгээр буудан хөнөөсөн хэрэг  дараалан гарсан. Саяхан салсан эхнэрээ гэр бүл салгах шүүх хурлаас өрсөн яаран сандран гудманд олны нүдэн дээр хутгаллаа.

Дэлгэрэнгүй үзэх >
Айл бүрд жилд зуун шил архи ногддог орон
2012 оны 4 сарын 23

2011 оны эхний есөн сарын байдлаар манай улс 28 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн гэсэн статистик байна. Үүнийг эх орны маань үндэсний 118 үйлдвэр үйлдвэрлэж "найман нэр"-ийн дэлгүүрээр, баараар дамжуулан ард түмэндээ хүргүүлжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зэн Буддизмын үндэс
2012 оны 4 сарын 18

Монголчууд дорно зүгийн ард түмний нэгэн төлөөлөгч мөн мөртлөө ихэд европж­соноороо ялгардаг.  Хятад, Солонгос, Япон ба Өмнөд Азийн жирийн иргэд өөрийн онцлог бүхий хачин хувцас хунараасаа саяхан салж байхад бид аль хэдийнэ гонжоомондоо орж зангиа зүүгээд сурчихсан байх жишээтэй.

Дэлгэрэнгүй үзэх >
Орон сууцны мөрөөдлөөр тоглогсод
2012 оны 4 сарын 9

Орон сууц гэдэг нь "паартай байшин, паалантай жорлон"-г хэ­лээд байх шиг байгаа юм. Түүнээс орон сууцгүй монгол айл гэж хаа байхав дээ. Өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг  энэ оронд  орох оронгүй бол осгож үхнэ биз дээ. Траншейний хэдэн нөхдөөс бусдад  өөрийн гэсэн орон байр бий. Залуус ажил, сургууль, цэцэрлэгтээ ойртохын тулд түрээсийн байр хөлсөлдөг. Энэ нь дэлхийн бүх хотуудын жишиг амьдрал.

Дэлгэрэнгүй үзэх >
Германы эрин зуун, цаг минутууд
2012 оны 4 сарын 5

ХБНГУ-д төрийн дээд хэмжээний айлчлал болох тухай сураг оны өм­нөөс л сонсогдож байсан. Энэ хугацаанд урилга илгээсэн төрийн тэргүүн нь солигдсоныг эс тооц­вол айлчлалын хөтөл­бөрт өөрчлөлт ороогүй байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Монголыг Араб болгох Герман технологи
2012 оны 3 сарын 26

Бензин шатахуун цаашдаа яах бол гэж манай орны насанд хүрсэн хүн болгон чих тавьж байна. Машин унадаггүй хүнд ч энэ сэдэв хамаатай. Ашиг хонжоо хайгчид шатахуун ховордоосой гэж залбиран, үнэ ханшаа нэмэхээр үргэлж бэлэн байдалтай анаж суудаг. Ард иргэдийн хувьд  цалин буухаас өмнө бензиний үнэ нэмэгдчихвий гэж түгшицгээнэ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой